Thursday, December 17, 2009

AVR Tutorial 0: Үндсэн хэлхээ

AVR микроконтроллер ажиллуулах маш хялбар. Хамгийн энгийн аргаар залгая гэвэл ердөө нэг конденсатор болон нэг эсэргүүцэл нэмж залгаад л болоо.

Дээрх схем дээр Attiny2313 -ын үндсэн холболтыг үзүүлэв (бусад AVR -ууд яаг адилхан холбогдоно). 10KΩ -ын эсэргүүцэл R1 нь AVR -ыг reset хийхэд хэрэг болно (mncontroller яаж Sanguino хавтандаа товчлуур залгасантай харьцуулж үзээрэй). 100 нанофарадын конденсатор C1 нь гүйдлийн хүч тогтворжуулах үүрэгтэй. Дижитал техникт ийм конденсаторыг бүх чипний VCC болон GND хөлүүдийн хооронд тавьдаг. JP1 бол 2 эгнээтэй, эгнээ бүрдээ 3 хөлтэй залгуур. ISP дэмждэг AVR программчлагч төхөөрөмжөө энэ залгууртай холбоно. Өөр юу ч залгах хэрэггүй (Мэдээж та яаг юу хийхээсээ хамаарч өөр эд анги залгах хэрэгтэй).

Доорх зураг схем дээр зурж үзүүлсэн үндсэн хэлхээг breadboard дээр зоож байрлуулсныг харуулж байна. Зүүн талд байгаа төхөөрөмж нь Atmel -ийн STK500 гэдэг программатор.

4 comments:

  1. hi nadad avr-eer hiisen digital led thermometer -iin talaar olj ogch tuslaach plz guijiin

    ReplyDelete
  2. avr -iin talaar iluu delgerengui medeelel oruulj boloh uu jishee ni : instruction set , overview , feature gh met zuilsiig oruulj ogch tuslaach

    ReplyDelete
  3. deerh sxemd huchdel zohitsuulagch , hamgaalalt diode, kondensator geh metchilen zuiluudiig orhigduulsan bn.

    ReplyDelete
    Replies
    1. 5V oos ih hemjeenii huchd irj baival voltage regulator hiine uu gehees jishee ni battery tai (4*1.2=4.8V yum uu 3*1.5=4.5V) holboson tohioldold shuud l zalgahad hangalttai.

      Delete