Thursday, December 3, 2009

Work No.1-1 Button нэмж залгах

Товчлуур залгаж зөвхөн дарсан тохиолдолд диодоо анивчуулдаг болгон тохируулъя.

Товчлуурыг микроконтроллерд хоёр янзаар залгаж болно.

Товчлуур дарагдсан тохиолдолд микроконтроллерын хөл дээр тог очиж байвал тухайн холболтыг active high гэж нэрлэнэ. Доорх схемийг хараарай. Гүйдлийн хүч хязгаарлах эсэргүүцлээр ихэвчлэн 10 KΩ ын эсэргүүцэл ашигладаг.


Доорх схем дээр товчлуур дараагүй тохиолдолд 5V, харин дарсан тохиолдолд 0V очно. Ийм учир энэ холболтыг active low гэж нэрлэдэг.


Товчлуур дарсан эсэхийг AVR микроконтроллер дээр тун амархан шалгаж болно. Эхлээд DDR хэмээх регистр ашиглан товчлуур залгасан хөлөө оролтын хөл гэж зарлаж өгөх хэрэгтэй. Товчлуур PB1 хөл дээр залгагдсан тул

DDRB &= ~(1 << PB1); // 8 бит DDRB регистрийн баруунаас 2 дахь битийг 0 болгоно, үлдсэн долоон битний утга өөрлөгдөхгүй

гэхэд хангалттай.
Active High аар товчлуураа залгасан бол доорх байдлаар PIN регистр ашиглан товчлуур дарсан үгүйг мэдэрнэ:

if (PINB & (1 << PB1)) {
// товчлуур дарагдсан байна
} else {
// товчлуур дарагдаагүй байна
}

PS: edited by Ajaxmaa 2009/12/07

No comments:

Post a Comment