Tuesday, December 8, 2009

AVR Микроконтроллер: mini FAQ

AVR гэж ямар микроконтроллер байдаг юм бэ?
Atmel компани 8051, ARM гэх мэт микроконтроллер лицензээр үйлдвэрлэхээс гадна өөрийн AVR хэмээх 8 битийн микроконтроллер үйлдвэрлэж зардаг. Европ тивд өргөн дэлгэрсэн, хямд үнэтэй микроконтроллер. Хүчин чадлаас нь хамаараад аttiny (tiny = бичил), аtmega (mega = том), аtxmega (xmega = маш том) гэж ерөнхийд нь гурав хуваана. (Мөн AT90USB, AT90CAN гэх мэт ховор хэрэглэгддэг тусгай төрлүүд байдаг)

Ямаршуухан техникийн үзүүлэлттэй юм бэ?
  • 32 Mhz хүртэл хурдан
  • 0.5 -аас 384 килобайт хүртэл ROM
  • 0 -оос 16 килобайт хүртэл RAM
  • 0 -оос 4 килобайт хүртэл EEPROM
  • 6 -аас 100 хүртэл хөлтэй
  • ADC, PWM, SPI, I2C, UART, Watchdog
  • 1,7 -оос 5V -ын хүчдэлээр ажиллана.
Хамгийн өргөн хэрэглэгддэг Atmega8 гэдэг хувилбар нь 8 килобайт flash ROM, 1 килобайт RAM, 512 килобайт EEPROM, 28 ширхэг хөл, 20 Mhz -ийн хурдтай.

Ямар программын хэл ашиглах ёстой вэ?
Та ассемблер, C, Pascal, Basic гэх мэт дуртай хэлээ ашиглаж программ бичиж болно.

Ямар программын хэл ашиглавал зүгээр вэ?
Atmel жишээ программуудаа C хэл дээр хөгжүүлдэг учир энэ программын хэлийг ашиглавал амар байдаг. Үнэгүй open source GNU C compiler -ын портууд ашиглаж болно. Та Windows үйлдлийн системийн хэрэглэгч бол WinAVR toolchain ашиглаарай.

Ямар IDE ашиглаж программ бичих вэ?
Atmel ын AVR Studio -г ашиглаж болно. Мөн Eclipse CDT IDE г AVR-Eclipse plugin -тай хамт ашиглах боломжтой.

Хөгжүүлсэн программаа микроконтроллеруугаа яаж хуулах вэ?
In-System-Programming (ISP), High-Voltage-Programming (HVI) эсвэл JTAG дэмждэг STK500, AVR dragon гэх мэт төхөөрөмж ашиглан хуулна.

Тийм төхөөрөмжгүй бол яах вэ?
Хэрвээ таны AVR bootloader -тай бол компьютерын USB болон COM порт ашиглан шууд хуулж бас болдог.

AVR микроконтроллероо ажиллуулахын тулд юу нэмж залгах ёстой вэ?
Хамгийн энгийнээр залгая гэвэл нэг батарей нэмж залгаад л болоо.

No comments:

Post a Comment