Monday, November 16, 2009

Work No.1 Гүйдэг гэрлэн диод

Үүнийг хийх болсон шалтгаан нь яваандаа гүйдэг гэрлэн диодоос бүтсэн самбар хийх зорилготой юм. Эхний удаад 4 диод залгаад туршиж үзье гэж боджийн Юуны түрүүнд микроконтроллер уруугаа гэрлэн диодоо яаж холбох талаар үзье.

Манай AVR ийн хөлөөс +5V хүчдэл гардаг. Гэрлэн диодоор гүйх гүйдэл өнгөнөөсөө хамаараад хоорондоо адилгүй. Дээд тал нь +4V байна. Тэхээр +5V залгавал гэрлэн диод шатах учир шатаахгүйн тулд эсэргүүцэл залгаж хүчдэлийг хуваана. Эсэргүүцлийг бодож олохдоо энэ сайтыг ашиглаарай.
Диодын дамжуулах гүйдэл (diode forward current) дээр нь 20 гэж бичиж өгөөрэй. Гэрлэн диодуудаа цуваа залгаж болохгүй учир бүгдийг нь зэрэгцээ залгана. яагаад цуваа залгаж болохгүй байгаа вэ гэвэл нэг нэгээр нь удирдах учраас. За тээд цааш нь диодынхоо анод хөлд нь тэжээл (эсэргүүцэл холбосон тэжээл) катод хөлд нь газар холбоно. Эсэргүүцэлд чиглэл гэж байхгүй тул хаашаа ч харуулж холбосон болно.

Миний угсарсан хавтан иймэрхүү янзтай болж байна.


За тэгээд энэ дээрээ Sanguino хавтангаа зоогоод ажиллуулах юм байгаа юм.

Програмын хувьд бол С хэл дээр бичсэн. AVR өөрөө оролт гаралтын 32 хөлтэй гэж доор дурьдсан. 32 хөлөө 8 8 аар нь салгаад
  1. PORTA
  2. PORTB
  3. PORTC
  4. PORTD гээд хуваачихсан байгаа.
Жишээ нь b0 хөлийг удирдъя гэвэл


DDRB = 0xFF ; //DDR регистерээр тухайн портын гаралт оролтыг нь заана. 0x00 гэвэл оролт болно
PORTB |= (1 << PB0) ;// PB0 хөлөнд 5V тэжээл очиж байна
PORTB &= ~(1 << PB0) ; // PB0 хөлөнд GND очиж байна

Хэрэв оролт гэж заасан бол хөлийн PIN регистерээр удирдана. С хэлний биттэй харьцдаг командуудын талаар илүү ихйиг эндээс мэдэж болно.

Sunday, November 15, 2009

Sanguino хавтан

Юуны түрүүнд энэ блогт нэгдэн орж байгаадаа их баяртай байгаагаа уламжилъя. Би эхлэн суралцагч болохоор энгийн амархан зүйлсийг хийж сурснаа энэ блогоор дамжуулан та бүхэнд хийх аргачлалыг нь хүргэх болно. Би цаашдаа ер нь Sanguino хавтан ашиглах учраас та бүхэнд эхний бичлэгээрээ хавтангаа танилцуулъя.



Техникийн үзүүлэлт
  • atmega644P контроллер суурилсан
  • 32 ширхэг оролт гаралтын хөл
  • 8 ширхэг аналог хөл
  • 6 хүчдэл, газардуулалтын хөл
  • 64K flash memory
  • 4K RAM
  • 2K EEPROM
  • breadboard дээр суурьлах боломжтой
  • Serial аар компьютертэй холбогдох боломжтой

Sanguino -д зориулж хэрхэн програм бичих вэ?

WinAVR болон AVR Studio гэх мэт toolchain ашиглаж C болон Assembler хэл дээр програмаа бичнэ.