Monday, November 16, 2009

Work No.1 Гүйдэг гэрлэн диод

Үүнийг хийх болсон шалтгаан нь яваандаа гүйдэг гэрлэн диодоос бүтсэн самбар хийх зорилготой юм. Эхний удаад 4 диод залгаад туршиж үзье гэж боджийн Юуны түрүүнд микроконтроллер уруугаа гэрлэн диодоо яаж холбох талаар үзье.

Манай AVR ийн хөлөөс +5V хүчдэл гардаг. Гэрлэн диодоор гүйх гүйдэл өнгөнөөсөө хамаараад хоорондоо адилгүй. Дээд тал нь +4V байна. Тэхээр +5V залгавал гэрлэн диод шатах учир шатаахгүйн тулд эсэргүүцэл залгаж хүчдэлийг хуваана. Эсэргүүцлийг бодож олохдоо энэ сайтыг ашиглаарай.
Диодын дамжуулах гүйдэл (diode forward current) дээр нь 20 гэж бичиж өгөөрэй. Гэрлэн диодуудаа цуваа залгаж болохгүй учир бүгдийг нь зэрэгцээ залгана. яагаад цуваа залгаж болохгүй байгаа вэ гэвэл нэг нэгээр нь удирдах учраас. За тээд цааш нь диодынхоо анод хөлд нь тэжээл (эсэргүүцэл холбосон тэжээл) катод хөлд нь газар холбоно. Эсэргүүцэлд чиглэл гэж байхгүй тул хаашаа ч харуулж холбосон болно.

Миний угсарсан хавтан иймэрхүү янзтай болж байна.


За тэгээд энэ дээрээ Sanguino хавтангаа зоогоод ажиллуулах юм байгаа юм.

Програмын хувьд бол С хэл дээр бичсэн. AVR өөрөө оролт гаралтын 32 хөлтэй гэж доор дурьдсан. 32 хөлөө 8 8 аар нь салгаад
  1. PORTA
  2. PORTB
  3. PORTC
  4. PORTD гээд хуваачихсан байгаа.
Жишээ нь b0 хөлийг удирдъя гэвэл


DDRB = 0xFF ; //DDR регистерээр тухайн портын гаралт оролтыг нь заана. 0x00 гэвэл оролт болно
PORTB |= (1 << PB0) ;// PB0 хөлөнд 5V тэжээл очиж байна
PORTB &= ~(1 << PB0) ; // PB0 хөлөнд GND очиж байна

Хэрэв оролт гэж заасан бол хөлийн PIN регистерээр удирдана. С хэлний биттэй харьцдаг командуудын талаар илүү ихйиг эндээс мэдэж болно.

9 comments:

  1. Ene Sanguino , Xavtan , Diod ntr -g xaanaas avah ve? xelj ogooch, UBd zardag gazar bgaa u

    ReplyDelete
  2. zarim neg anhaarah zuils bnaaa.
    1. guih huchdel gej bichij bolqu. guih deeree tulbal guidel l guideg, harin huchdel ni ter guidliig chini tuhain damjuulgchaar chini shahaj ugdug.
    2. C helnii olon turul bdag. barag microprocessor burtee c hel (syntax ni adilhan hedii ch) uur uur bdag. minii bodloor avr microprocessoriihoo talaar delgerengui oruulbal zugeer yum. bas avr-t zoriulsan c helni nom ch yumuu, ter c file-g chini avr-t zoriulj horvuuleh nemelt programiin talaar hiih heregtei
    3. iim goe sanaatai blog hugjuulj bgad chini ih talarhaj bna. mongoliin oyutan zaluus electron tuhuurunjiig uur busad ornoos avhin orond uursduu hiij surch bval mongoliin maani hugjild nemertei yum daa
    za amjilt zaluusaa

    ReplyDelete
  3. Deegii - д : Sanguino г гадаад дотоодоос л захиж авчируулах байх. таньдаг хүн гадаадад байдаг бол ebay ээс авчихаж болно. Хавтан диод гэх мэтийг бол Computer Land ийн 3 давхарт зарж байгаа. Бас баруун 4 замд Протон гээд дэлгүүр байгаа

    ReplyDelete
  4. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  5. bi ch gesen sayhnaas avr deer yum hiij vzej bgan
    odoohondoo microcontroller iinhoo datasheet deer l yavjiin da

    ReplyDelete
  6. yum asuuh gesiimaa. bi guideg gerel hiih gej bgaan. hamgiin bolomjit argigi heleech, yag yu yu ashiglaval iluu hyalbar boloh talar. bi say shuud ashilah geed neg bichigguideg, engeriin temdeg avsiin, atmega48v yum bn, serial-s IR-r damjin bichihlt hiigddeg, ampuls-n buteegdehuun bn. getel asaahleer ehleed ni zaaval ner ni garch guicheed daraa ni minii oruulsan bichleg guigeed bgaan shuud l miniihiig gardgaar taaruulah gesiin... nadad helj ugch tus bolooch humuusee. YIM: ochki_z

    ReplyDelete
  7. Яаг ямар төхөөрөмж гэдэгийг нь мэдэхгүй болохоор тодорхой хэлж чадахгүй юм. Хэрвээ хавтан чинь ISP (6 юм уу 10 хөлтэй) залгууртай бол AVR programmer олоод өөрөө програмчлаж болно.

    ReplyDelete
  8. отгоо

    Сайн байна уу?
    12v-ийн диод нь шатчихлаа. Өөр диод гагнаад өгөх хүн байна уу.

    ReplyDelete