Thursday, March 5, 2009

JTAG & OpenOCD

SAM7-EX256 боард маань ARM-USB-OCD гэсэн JTAG адаптертай дагалдаж ирсэн тул өнөөдөр сууж энэ адаптерыг дэмждэг OpenOCD програм суулгаж тохиргоог нь хийв. Энэ адаптер, програм хоёрын тусламжтайгаар ARM7 -нд зориулж бичсэн программаа microcontroller -луу хуулж болохоос гадна программаа GDB ашиглан шууд microcontroller дээрээ ажиллуулж, debug хийж болох ажээ.

OpenOCD -г хаанаас татаж авч суулгах вэ?
http://openocd.berlios.de/web/ гэсэн цахим хуудаснаас татаж авч суулгана.

OpenOCD -г хэрхэн тохируулах вэ?
Тохиргоо нь ямар JTAG адаптер болон ARM7 ашиглаж байгаагаас шалтгаална. AT91SAM7X256, ARM-USB-OCD хоёрын хувьд хоёулаа OpenOCD -оор шууд дэмжигдэж байсан тул тус тусых нь тохиргоо болох interface/arm-usb-ocd.cfg, target/sam7x256.cfg файлуудыг хооронд нь нийлүүлж sam7-ex256.cfg гэж файл үүсгээд болоо аж.

OpenOCD -г хэрхэн ашиглан microcontroller -луугаа бичсэн программаа хуулах вэ?
Эхлээд OpenOCD -г тохиргооных нь файлтай хамт асаах хэрэгтэй:

openocd-ftd2xx.exe -f sam7-ex256.cfg

Одоо telnet ашиглаж OpenOCD той холбогдоно:

telnet localhost 4444

Программаа хуулахын тулд telnet дээрээ доорх командыг бичихэд хангалттай:

flash write_bank 0 minii_bichsen_programm.bin 0x00

3 comments:

  1. Уучлаарай эмбэддэдмаа. Блогийнхоо хажуу талд чаталдаг жижигхэн cbox тавьж болох уу? Мөн хэдэн шинэ линк олсын тэрийг холбоос дээрээ нэмээрэй.
    http://free-electrons.com/
    http://www.uclinux.org/

    ReplyDelete
  2. НЭТгүй болчихоод хэхэ

    ReplyDelete