Tuesday, March 3, 2009

Эхлэл

Эмбэддэд Систем буюу Тусгай систем сонирхогч, суралцагч, хөгжүүлэгч та бүхэндээ уг блогийг өргөн барьж байна.
Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн, сонирхогчид их ховор байдаг ч уг салбар нь уул нь ихээхэн том зах зээлийг эзлэдэг ирээдүйтэй салбар юм л даа.

Одоогоор манайд эмбэддэд системийн хэрэглээ нь хэдэн банкуудад байгаа дугаар олгогч windows (нарийн ярьвал эмдэддэд биш л байна лээ), Netsoft -ын хийсэн Smartbox, тэгээд хэдэн бяцхан, супер тархи энэ тэрээс цаашгүй. Миний л мэдэхээр... Ихэнхи нь импортоор оруулж ирсэн гадны баахан бүтээгдэхүүнүүд.

Уул нь бид өдөр тутмынхаа амьдралдаа байнга л уг систем бүхий төхөөрөмж, хэрэгсэлтэй таарч байгаа. Жишээ нь л гэхэд та бидний барьж, халаасалж яваа гар утас, халаасны компьютер гэх мэт.

Гэхдээ юм үргэлж нэгээрээ байхгүй жамтай. Цаашид энэ чиглэлээр дагнаж ажилладаг мэргэжилтэнүүд төрөн гарч өөрсдийн эх орны эмбэддэд бүтээгдэхүүнийг гаргах бизээ.

Энэ чиглэлийг сонирхдог хэн бүхнийг уг блогоор дамжуулан мэдлэг, туршлага, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэхэд таатай байх болноо гээд эхний бичлэгийг өндөрлөе.

7 comments:

  1. Taalagdaj bna shuu.

    ReplyDelete
  2. Эмбэддэд систем - Суурьлагдсан систем гэж орчуулж болно. Монголд эмбэддэд системийн хөгжил муу байна гэж хэлж болохгүй. Маш олон электроник, автоматик, компьютерийн инженерүүд өөрсдийн зохион бүтээж байгаа төхөөрөмжүүддээ эмбэддэд процессор, системүүдийг суурьлуулж ашиглаж байгаа. Зөвхөн гар утас, бяцхан тарих энтрээр эмбэддэд системийг төсөөлж болохгүй л дэ.

    ReplyDelete
  3. маш их баярлалаа. 8051-н талаар монголоор оруулаад өгч болохгүй биз?

    ReplyDelete
  4. @w4rlike

    Би өөрөө зөвхөн AVR, ARM ашиглаж үзсэн. 8051 ашиглаж үзээгүй. Тэгэхээр тэр талаар юм бичиж чадахгүй байх даа.

    ReplyDelete
  5. ndad stm32f407vg discovery board bn programchilj surmaar bn. Mongol material bnuu

    ReplyDelete
  6. ajliinhaa tsag zavaar hamtraad ajillah bolomjt humuus, groupuudt holbj uguuch...

    ReplyDelete