Tuesday, March 3, 2009

ARM7 & Toolchain

Хүнээс авсан SAM7-EX256 боард маань AT91SAM7X256 гэдэг ARM7 microcontroller агуулахаас гадна Ethernet, USB, SD/MMC, speaker, joystick болон Nokia 6610 гар утасны LCD дэлгэцтэй ажээ.

AT91SAM7X256 microcontroller -ын техникийн үзүүлэлтүүд:
  • 32 бит ARM7TDMI
  • 64 килобайт RAM
  • 256 килобайт ROM (компьютерын хатуу дисктэй ижилхэн үүрэгтэй)
  • 55Mhz хурдтай
  • Ethernet/USB/2x UART/2x SPI/etc.
Ингэхэд microcontroller гэж юу вэ? Бидний мэдэх AMD болон Intel -ын CPU -аас ямар ялгаатай вэ?
RAM, ROM болон янз бүрийн hardware interface өөртөө агуулсан CPU -г microcontroller гэж нэрлэдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг microcontroller -ын төрлүүд:
ARM7 гэж ямар microcontroller байдаг вэ?
АRM компани ARM7TDMI гэж CPU core бүтээсэн бөгөөд үүнийг нь NXP (LPC2000), ATMEL (AT91), Samsung гэх мэт компаниуд ашиглан тус тусын онцлогтой microcontroller лицензээр хийж үйлдвэрлэдэг.

ARM7 microcontroller -ыг юунд ашигладаг вэ?
Та бид бүхний сайн мэдэх IPod, Nintendo DS болон төрөл бүрийн гар утаснууд ARM7 microcontroller ашигладаг.

ARM7 microcontroller -д зориулж хэрхэн програм бичих вэ?
GnuARM, WinARM гэх мэт toolchain ашиглаж C болон Assembler хэл дээр програмаа бичнэ. ARM7 microcontroller хэдхэн зуун килобайт флэйштэй тул Linux, Windows гэх мэт бэлэн үйлдлийн систем ашиглаж болохгүй. Хэрэгтэй бүх функцаа хөгжүүлэгч өөрөө бичнэ.

Бичсэн програмаа хэрхэн microcontroller -луу хуулж ажиллуулах вэ?
Bootloader эсвэл JTAG ашиглаж компьютер дээр бичсэн кодоо microcontroller -луу хуулж ажиллуулна.

7 comments:

  1. Goy shvv.Mash ih heregtei umnuud bichij eheljiine. Oshoo sain delgerengvi um bicheerei

    ReplyDelete
  2. uhaan negeer nemegdlee. gar utasnii board sw gj yamar yum bdg bnaa geed bodood baisiin

    ReplyDelete
  3. Бүр өөрийн гэсэн жижиг видео консоль хийж зармаар санагдчихлаа байна. Хамгийн гол нь энийг судлахад жаахан өртөг өндөртэй байдаг юмуу даа. Та бүхэн юу гэж бодож байна.

    ReplyDelete
  4. тэтрис хиие гэвэл 50 ногоонд бол багтаана шд хэхэ

    ReplyDelete
  5. huuh ajaxmag electronic sonirhdog gej er bodsngu.

    ReplyDelete
  6. ер нь элэктроникч юм биш үү.
    эсвэл ер нь програмист юм уу?
    аль нь мэргэжил аль нь хобби нь юм бол доо?
    аяксмаа ах энд хариулах бол уу?
    хэзээ хариулах бол?
    хэрхэн хариулах бол?

    ReplyDelete
  7. сайн байна уу?
    энэ мэргэжлээр суралцаж байгаа жирийн нэг оюутан байна аа. pic micro controller-ийн тухай мэдээлэл оруулаад өгөөч enezite@gmail.com

    ReplyDelete