SAM7-EX256 боард маань
ARM-USB-OCD гэсэн
JTAG адаптертай дагалдаж ирсэн тул өнөөдөр сууж энэ адаптерыг дэмждэг
OpenOCD програм суулгаж тохиргоог нь хийв. Энэ адаптер, програм хоёрын тусламжтайгаар ARM7 -нд зориулж бичсэн программаа microcontroller -луу хуулж болохоос гадна программаа GDB ашиглан шууд microcontroller дээрээ ажиллуулж, debug хийж болох ажээ.
OpenOCD -г хаанаас татаж авч суулгах вэ?http://openocd.berlios.de/web/ гэсэн цахим хуудаснаас татаж авч суулгана.
OpenOCD -г хэрхэн тохируулах вэ?Тохиргоо нь ямар JTAG адаптер болон ARM7 ашиглаж байгаагаас шалтгаална. AT91SAM7X256, ARM-USB-OCD хоёрын хувьд хоёулаа OpenOCD -оор шууд дэмжигдэж байсан тул тус тусых нь тохиргоо болох
interface/arm-usb-ocd.cfg,
target/sam7x256.cfg файлуудыг хооронд нь нийлүүлж
sam7-ex256.cfg гэж файл үүсгээд болоо аж.
OpenOCD -г хэрхэн ашиглан microcontroller -луугаа бичсэн программаа хуулах вэ?Эхлээд OpenOCD -г тохиргооных нь файлтай хамт асаах хэрэгтэй:
openocd-ftd2xx.exe -f sam7-ex256.cfg
Одоо telnet ашиглаж OpenOCD той холбогдоно:
telnet localhost 4444
Программаа хуулахын тулд telnet дээрээ доорх командыг бичихэд хангалттай:
flash write_bank 0 minii_bichsen_programm.bin 0x00