Thursday, March 5, 2009

JTAG & OpenOCD

SAM7-EX256 боард маань ARM-USB-OCD гэсэн JTAG адаптертай дагалдаж ирсэн тул өнөөдөр сууж энэ адаптерыг дэмждэг OpenOCD програм суулгаж тохиргоог нь хийв. Энэ адаптер, програм хоёрын тусламжтайгаар ARM7 -нд зориулж бичсэн программаа microcontroller -луу хуулж болохоос гадна программаа GDB ашиглан шууд microcontroller дээрээ ажиллуулж, debug хийж болох ажээ.

OpenOCD -г хаанаас татаж авч суулгах вэ?
http://openocd.berlios.de/web/ гэсэн цахим хуудаснаас татаж авч суулгана.

OpenOCD -г хэрхэн тохируулах вэ?
Тохиргоо нь ямар JTAG адаптер болон ARM7 ашиглаж байгаагаас шалтгаална. AT91SAM7X256, ARM-USB-OCD хоёрын хувьд хоёулаа OpenOCD -оор шууд дэмжигдэж байсан тул тус тусых нь тохиргоо болох interface/arm-usb-ocd.cfg, target/sam7x256.cfg файлуудыг хооронд нь нийлүүлж sam7-ex256.cfg гэж файл үүсгээд болоо аж.

OpenOCD -г хэрхэн ашиглан microcontroller -луугаа бичсэн программаа хуулах вэ?
Эхлээд OpenOCD -г тохиргооных нь файлтай хамт асаах хэрэгтэй:

openocd-ftd2xx.exe -f sam7-ex256.cfg

Одоо telnet ашиглаж OpenOCD той холбогдоно:

telnet localhost 4444

Программаа хуулахын тулд telnet дээрээ доорх командыг бичихэд хангалттай:

flash write_bank 0 minii_bichsen_programm.bin 0x00

Tuesday, March 3, 2009

Embedded Linux Tutorial

Эмбэддэд Линукс эхлэн суралцагчдад хэрэгтэй хичээл, материалыг Big Blue буюу IBM сайт дээр байсныг олж үзэв. 

Дараах линкээр ороод уншаад, туршиж үзээрэй.

Anatomy of the Linux Kernel

Embedded Linux applications: An overview

Explore Ubuntu Mobile and Embedded

Build an Embedded Linux distro from scratch

ARM7 & Toolchain

Хүнээс авсан SAM7-EX256 боард маань AT91SAM7X256 гэдэг ARM7 microcontroller агуулахаас гадна Ethernet, USB, SD/MMC, speaker, joystick болон Nokia 6610 гар утасны LCD дэлгэцтэй ажээ.

AT91SAM7X256 microcontroller -ын техникийн үзүүлэлтүүд:
  • 32 бит ARM7TDMI
  • 64 килобайт RAM
  • 256 килобайт ROM (компьютерын хатуу дисктэй ижилхэн үүрэгтэй)
  • 55Mhz хурдтай
  • Ethernet/USB/2x UART/2x SPI/etc.
Ингэхэд microcontroller гэж юу вэ? Бидний мэдэх AMD болон Intel -ын CPU -аас ямар ялгаатай вэ?
RAM, ROM болон янз бүрийн hardware interface өөртөө агуулсан CPU -г microcontroller гэж нэрлэдэг. Хамгийн өргөн хэрэглэгддэг microcontroller -ын төрлүүд:
ARM7 гэж ямар microcontroller байдаг вэ?
АRM компани ARM7TDMI гэж CPU core бүтээсэн бөгөөд үүнийг нь NXP (LPC2000), ATMEL (AT91), Samsung гэх мэт компаниуд ашиглан тус тусын онцлогтой microcontroller лицензээр хийж үйлдвэрлэдэг.

ARM7 microcontroller -ыг юунд ашигладаг вэ?
Та бид бүхний сайн мэдэх IPod, Nintendo DS болон төрөл бүрийн гар утаснууд ARM7 microcontroller ашигладаг.

ARM7 microcontroller -д зориулж хэрхэн програм бичих вэ?
GnuARM, WinARM гэх мэт toolchain ашиглаж C болон Assembler хэл дээр програмаа бичнэ. ARM7 microcontroller хэдхэн зуун килобайт флэйштэй тул Linux, Windows гэх мэт бэлэн үйлдлийн систем ашиглаж болохгүй. Хэрэгтэй бүх функцаа хөгжүүлэгч өөрөө бичнэ.

Бичсэн програмаа хэрхэн microcontroller -луу хуулж ажиллуулах вэ?
Bootloader эсвэл JTAG ашиглаж компьютер дээр бичсэн кодоо microcontroller -луу хуулж ажиллуулна.

Тавтай морилно уу

Өнгөрсөн бямба гаригт таньдаг айл хальт нүүлгэлцэж өгөөд шагналд нь SAM7-EX256 гэж нэг эмбэддэд боард авсан тул өнөөдрөөс эхэлж Эмбэддэдмаатай хамтарч шинэ блог нээв. Энэ шинэ блогтоо SAM7-EX256 боард хэрхэн ашиглаж Монголд зарагдаад байгаа бяцхан тархи шиг цахим толь бичиг програмчлах тухай бичихээр шийдлээ.

Эхлэл

Эмбэддэд Систем буюу Тусгай систем сонирхогч, суралцагч, хөгжүүлэгч та бүхэндээ уг блогийг өргөн барьж байна.
Манайд энэ чиглэлийн мэргэжилтэн, сонирхогчид их ховор байдаг ч уг салбар нь уул нь ихээхэн том зах зээлийг эзлэдэг ирээдүйтэй салбар юм л даа.

Одоогоор манайд эмбэддэд системийн хэрэглээ нь хэдэн банкуудад байгаа дугаар олгогч windows (нарийн ярьвал эмдэддэд биш л байна лээ), Netsoft -ын хийсэн Smartbox, тэгээд хэдэн бяцхан, супер тархи энэ тэрээс цаашгүй. Миний л мэдэхээр... Ихэнхи нь импортоор оруулж ирсэн гадны баахан бүтээгдэхүүнүүд.

Уул нь бид өдөр тутмынхаа амьдралдаа байнга л уг систем бүхий төхөөрөмж, хэрэгсэлтэй таарч байгаа. Жишээ нь л гэхэд та бидний барьж, халаасалж яваа гар утас, халаасны компьютер гэх мэт.

Гэхдээ юм үргэлж нэгээрээ байхгүй жамтай. Цаашид энэ чиглэлээр дагнаж ажилладаг мэргэжилтэнүүд төрөн гарч өөрсдийн эх орны эмбэддэд бүтээгдэхүүнийг гаргах бизээ.

Энэ чиглэлийг сонирхдог хэн бүхнийг уг блогоор дамжуулан мэдлэг, туршлага, үзэл бодолоо чөлөөтэй илэрхийлэхэд таатай байх болноо гээд эхний бичлэгийг өндөрлөе.